Хувийн орон зай | Casa DaVinci
01 / 01
Villa project

ДАВУУ ТАЛ

Хувийн орон зай

Айл бүрийн амар амгалан амьдрал, тав тухыг бүрэн хангаж, ер бусын намуухан орчноос өөрийгөө цэнэглэн, ажил амьдралдаа улам бүр амжилт гаргах орчин нөхцлийг Casa Da Vinci хотхон бүрдүүлсэн. Хувийн орон зай тав тухыг эрхэмлэн вилла бүрийн цонхны харц, эдэлбэр газрыг хөршрүүгээ харахгүй байхаар төлөвлөж машины дуу чимээ, нийтийн зам талбай, орон зайг тусгаарласан хашаатай байхаар ерөнхий төлөвлөлтийг гаргасан.

Европын сонгодог хэв маягийг эх орныхоо байгалийн үзэсгэлэнтэй хослуулж, аниргүй, нам гүмийн дунд айл бүрийн хувийн орон зайг чухалчилсан төлөвлөлт, цэлгэр цонх, саруул террас, хувийн эдэлбэр газар нь хотхоны ерөнхий төлөвлөлтийн гол онцлог юм.

Мөн хаус бүрийн гол илэрхийлэмж болсон чулуун цамхаг нь үндсэн барилгатайгаа холбогдсоноос гадна чулуун цамхагт камен зуух суурилууулж цогц орчинг үүсгэж өгсөн. Хаусын саравч хэсэг, терассаар дамжин эдэлбэр газар, ногоон байгууламж руу шууд гарах боломжтой шийдэл нь нам гүм орчинд байгальтайгаа ойр байж, хайртай дотны хүмүүстэйгээ тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлнэ.

© Casa da Vinci 2018. All Rights Reserved.