Байршил | Casa DaVinci
01 / 01
Villa project

Байршил

CASA DA VINCI хаус хотхон нь Улаанбаатар хотын Шинэ суурьшлын бүс болох Яармагийн дэнж, Хан Уул дүүргийн 4 р хороо Арцатын дунд аманд байрлалтай. Арцатын дунд ам нь арц, хүж ханхалсан, энергийн зөв урсгалтай төдийгүй Богд Хан уулын өвөр газарт байрлах тул салхины урсгал сайтай агаар тогтмол сэлгэгддэгээрээ агаарын бохирдлоос ангид байх боломж бүрдсэн.

Мөн тухайн бүсэд өмнө нь барилга баригдаж байгаагүй тул хөрс нь эрүүл, бохирдолгүй юм.

Тус шинэ суурьшлын бүсэд төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд шилжин суурьшиж байгаагийн дээр зам харилцааны хувьд шинэ болон хуучин Нисэх онгоцны буудлуудтай холбогдсон төв замуудтай холбогдсон мөн ойрын ирээдүйд хотын төвтэй шууд гүүрээр холбогдохоор Улаанбаатар хотын авто замын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаад байгаа юм.

© Casa da Vinci 2018. All Rights Reserved.