Товч танилцуулга | Casa DaVinci
01 / 01
Villa project

Товч танилцуулга

Итали архитектурын сонгодог хэв маягийг Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, цаг уурын онцлогт уусган нутагшуулсан архитектурын шийдэл бүхий CASA DA VINCI house хотхон нь нийт 17 га газарт цогцлоож буй Single house, Twin house, Town house бүхий 113 айлын хотхон юм.

Шувуудын ганганааг сонсон, цэлгэр талдаа дураараа өссөн уужуу ухаант Монгол түмний эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн уламжлалт ахуй соёлыг санагдуулам, амьд байгальд ойр төлөвлөлт бүхий CASA DA VINCI хотхон нь айл бүрт хувийн эдэлбэр газар, цэлгэр саруул цонх, саруул террас зэрэг хувийн орон зайг чухалчилсан төлөвлөлтөөрөө онцлог хотхон юм.

© Casa da Vinci 2018. All Rights Reserved.