Сонголтууд | Casa DaVinci
01 / 01
Villa project

Онцлогууд болон технолгиуд

Барилгын хийцлэл

Casa Da Vinci хаусны барилгын хийцлэл нь бүрэн цутгамал болон төмөр бетон карказан гэсэн 2 сонголттой.

Бүрэн цутгамал хийцлэлд барилгын сууринд ирэх ачаалал төмөр бетон карказан хийцлэлтэй харьцуулахад харьцангуй их бөгөөд хана, хамрын хэмжээг дотоод интерьерийн шаардлагаар тэр бүр өөрчлөх боломжгүй байдаг.

Харин төмөр бетон карказан хийцлэлд дам нуруу, багана, сууринд ачаалаа жигд хувиарлах боломжтой бөгөөд хана болон хамар ханыг дураараа өөрчилж болдог.

Төмөр бетон карказан угсралт бүхий хийцлэлд ханын дүүргэлтийг конкреволл системээр шийдсэн бөгөөд 25 см ийн хөөсөн полистрол хавтангийн 2 талд торкрет бетоноор шүршин гадна талаар гоёлын шавардлага хийсэн.

Бүрэн цутгамал хийцлэлд ханын дүүргэлтийг хөнгөн блокоор дүүргэн шавардлага, хөөсөнцөр дулаалга, гоёлын шавардлага гэсэн системээр шийдсэн.

Дулаалгатай хөнгөн бетон, хүнд бетон гэсэн  дарааллаар шалны үндсэн систем хийгдсэн бөгөөд үүн дээр ариун цэврийн өрөөнд плита, бусад өрөөнд Польшийн Barlinek брэндийн байгалийн модон паркетан шал тавьсан. Германы Dolken брэндийн гадна нөлөөнд тэсвэртэй, хугалж хийдэг тул залгаа гардаггүй, силикон ашиглахгүйгээр хийдэг шалны хөвөөг ашигладаг.  Дуу чимээ шингээх болон Монгол хонины 100% ийн ноосоор хийсэн Эрдэнэт брэндийн хивсийг сонголтоор санал болгож байна.

Дуу тусгаарлалт өндөр, энергийн хэмнэлттэй, аюулгүй байдлыг бүрэн хангасан Германы Hormann брэндийн гадна болон гараашны хаалга суурилуулсан.

86 мм зузаан Евро стандартыг хангасан, хөнгөн цагаан профильтой, 2 давхар хатаалттай Польшийн Alluprof болон ОХУ ын ….. цонх ашигласан.

Хувцасны өрөө, үүдний өрөө, АЦӨ ний тавилгуудыг Европ стандартын хавтан болон тоноглол бүхий UMECO брэндийн тавилгуудаар шийдсэн.

Дэд бүтэц, инженерчлэл

Бүх шугам хоолойг Герман болон Английн стандартуудыг хангасан ган холбох хэрэгслүүдээр шийдсэн. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, +95 C температурт болон 10 бар даралтад тэсвэртэй халаалт болон усан хангамжийн PE-Xb хоолой суурилуулсан.

Химийн бодис болон өндөр температур, гадна нөлөөнд тэсвэртэй Чех улсад үйлдвэрлэсэн Германы чанарын сертификатаар баталгаажсан ариутгах татуургын PVC хоолойтой.

Далд бочкитой, зэврэлт болон бактери үржихээс 99% хамгаалсан Hyperclean технологитой, толигор гадаргуутай, усны дулаан болон даралтыг тохируулах боломжтой Германы Grohe брэндийн 00 ын суултууртай.

7л/мин ус хэрэглэх, усны хэмнэлттэл технологиор бүтээсэн 2 төрлийн тохируулга бүхий усны гаралттай, өнгөө алдахгүй хромон гадаргуутай Германы Grohe брэндийн шүршүүртэй.

Усны хэмнэлттэй гар шүршүүр болон холигч, Италийн Glass брэндийн усан онгоц зэргээр тоноглосон.

Усан эх үүсвэр нь нэгдсэн эх үүсвэрээс шийдэгдсэн бөгөөд унд болон ахуйн усыг боловсруулж цэвэршүүлэх цогц систем Германы ProMinent ыг суурилуулсан. Ус тасрах үед хэвийн ажиллагааг хангах зорилгоор нөөц усны эх үүсвэрийг хангах гүний худагийг хотхоны хэмжээнд шийдсэн.

Халуун ус тасрах үед зориулалтын бойлуураар усыг халааж нэгдсэн системээр айлуудыг хэрэглээний халуун усаар хангана.

Хатуу болон уян зэс голтой, -60 аас +75 C д тэсвэртэй, 380В-1000В н хүчин чадалтай ОХУ ын Томск брэндийн гадна болон дотор цахилгааны кабелууд ашигласан. 10-20 жилийн баталгаатай Солонгос улсын цахилгааны автомат самбар нь бага вольтийн хүчдэлийг мэдэрдэг тул цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангадаг.

Унтраалга болон розетка зэрэг нь Италийн Legrand брэнд бөгөөд гэрийн автоматжуулалтад тохиромжтой, бактериас хамгаалагдсан, олон өнгө загвартай тул дотор интерьерт илүү тохиромжтой.

Ус чийгний IP65 хамгаалалттай, олон төрлийн өнгө загвартай туузан болон нүдэн гэрлүүд нь цахилгааны хэмнэлттэй технологитой.

Цахилгаан тасарсан үед хотхоны дотоод дэд бүтцийн тоног төхөөрөмж, насосны станцийг тэжээлтэй байлгах, хотхоныг тасралтгүй хэвийн ажиллагаагаар хангах нөөц генераторыг суурилуулсан.

Өдрийн цагаар тог тасрах үед холигч насосны узель, цахилгаан хэрэгслүүд, гэрэлтүүлгүүдийг цахилгаанаар хангах нарны зайн систем суурилуулсан.

Хотхон нь төвийн нэгдсэн дулаан, инженерийн дэд бүтэцтэй холбогдсон бөгөөд дулааны энергийг хэмнэх Европ стандартыг хангасан Meibes брэндийн Холигч насосны узелийг суурилуулсан. Энэхүү систем нь буцах шугамын дулааныг дахин ашигласнаар тухайн барилгын ачааллаас хамаарч дулааны энергийг 15% хүртэл хэмнэх боломжтой.

Гэр дотор агаар сэлгэлтийг хангах агаарын чанарыг нэмэгдүүлэх, тоос тоосонцорыг шүүх зориулалтаар гаднаас орж ирэх агаарыг дотор агаартай сэлгэхдээ өрөөний дулаанд шилжүүлэн халаахын зэрэгцээ шүүдэг технологи бүхий Германы Blauberg брэндийн ухаалаг агааржуулалтын системийг суурилуулсан.

Гэрийн автоматжуулалтын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Америкийн “Control 4” брэндийг ашигласан. Хэрэглэгч энэ системийн тусламжтайгаар алсын зайнаас таблет, гар утас, удирдлагаас бүгдийг удирдах боломжтой юм. Мөн бага насны хүүхэд, настай хүмүүс хэрэглэхэд хялбар байдлаар шийдсэн ухаалаг унтраалгатай.

  • Домофон систем
  • Камерын хяналт
  • Хөшгийн удирдлага
  • Гэрлийн удирдлага
  • Хулгайн дохиолол /хүн, амьтанг ялгана/
  • Галын дохиолол
  • Ус алдалт мэдрэгч
  • Энтертейнмент /нэмэлтээр/
© Casa da Vinci 2018. All Rights Reserved.