4 гол үнэ цэнэ | Casa DaVinci
01 / 01
Villa project

төслийн 4 гол үнэ цэнэ

Байгаль орчинд ээлтэй, зөв амьдралын хэв маягт хөтлөгч

Ус, дулаан, цахилгаан зэрэг нөөцүүдийн зохистой хэрэглээг хангах дэвшилтэт технологи бүхий тоноглолуудыг хийсэн.

Эрүүл,зөв, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх дугуйн зам, club house, явган зам, усан бассейн зэрэг дундын төлөвлөлтүүдийг шийдэж өгсөн.

Хатуу хог хаягдлаа ангилах, хог хаягдлын менежментийг нэвтрүүлснээр тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулна.

Хувийн орон зайн эрх чөлөө/нийтийн төлөвлөлтүүд

Хувийн орон зайг чухалчилсан төлөвлөлт бүхий саруул террас, гэрээсээ амьд байгалийг мэдрэх хувийн эдэлбэр газрыг айл бүрт төлөвлөлсөн. Хотоос гадна зуслангийн байшинтай байх, хот дотор орон сууцтай байх 2 хэрэгцээг нэр дор хангасан.  Оршин суугчид сонирхол, хоббигоороо нэгдэх Club house, спортын нэгдсэн төлөвлөлтүүдийг шийдсэн.

Аюулгүй байдал тав тухыг хангасан

Нэгдсэн харуул хамгаалалт, орчны тохижилтийг мэргэжлийн СӨХ хийснээр оршин суугчдын үл хөдлөх хөрөнгө урт хугацаанд үнэ цэнээ хадгалахаас гадна оршин суугчид аюулгүй орчинд тав тухтай амар тайван амьдрах нөхцлөөр хангагдсан.

Архитектурын шийдэл

Монгол-Итали архитектурын багийн төлөвлөсөн Итали хэв маягийг Монголчуудын ахуй соёл, цаг агаарын онцлог, амьдралын хэв маягт нийцүүлсэн. Дотор интерьерийг урт хугацаанд хуучрахгүй contemporary/modern/neoclassic загваруудын дундын хослол Fusion урсгалаар шийдсэн.

© Casa da Vinci 2018. All Rights Reserved.