Олон улс дах хаусны хороолол
Гэр бүлийн тав тух, амар тайван амьдралыг эрхэмлэгч хэн бүхний сонголт болсон хаусны төрлийн орон сууц нь Ази, Өмнөд Америк, Австраль, Өмнөд Африк болон Европийн зарим хэсгээр өргөн тархсан байдаг. Хаусны төрлийн орон сууц нь айл бүр хувьдаа өөр өөрийн өнгө төрхийг илэрхийлэх хэв маягаар хөгжиж ирсэн бол одоо үед хотхон, хорооллын хэмжээнд нэгдсэн төлөвлөлт дор хөгжсөөр байна. Хэдийгээр тэнгэр баганадсан барилга, орон сууцны барилгын бүтээн байгуулалтууд эрэлт хэрэгцээгээ даган өссөөр байгаа хэдий ч нам гүм орчинд, хотын хөл хөдөлгөөнөөс хол, гэр бүлийн хамт амьдрах хүсэлтэй хүмүүсийн эрэлт ч мөн адил өндөр байгааг олон улсад хэрэгжиж буй томоохон хаусны хороолол, хотхоны төслүүдээс харж болно. Олон улсад хэрэгжиж буй эдгээр төслүүд нь дан ганц амьдрах хаус бус хүүхдийн амарч, тоглох талбай, эдлэн газартай гэдгээрээ онцлог юм.
Westwood: Сингапур
2011 онд Chappelis Pte Ltd (Kheng Long Co. Pte Ltd) компаниас 93 нэгж кластер хаусны төслийг хэрэгжүүлэх болсноо олон нийтэд зарлаж байсан. Westwood хотхоны эргэн тойронд байрлах хөрш газруудад 1997 оноос одоогийн бий болсон бүтээн байгуулалтууд хийгдэх болсон бөгөөд Westwood хотхоныг дагаад тухайн хэсэгт зам харилцааны болон, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтууд хийгдсэн.
Тус хотхоны байршил нь эрүүл мэнд, үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн бүстэй болон нийтийн тээврийн үйлчилгээнд ойр байршилд оршдог тус хотхоны нэг давуу тал.
Saint Castle – Солонгос
Сөүлээс өмнө зүгт 50 километрийн зайд Сунон хотын ойролцоох Дунтан хотод байрлах Saint Castle нь 2300 хавтгай дөрвөлжин фут талбайд нийт 108 гэр бүлийн таунхаус бүтээн байгуулсан. Байшин тус бүр 4 давхар бөгөөд хоёр машины граж, гал тогоо, хоёр унтлагын өрөө, ажлын өрөө, бусад зориулалтаар хэрэглэж болох өрөө болон мансардны хэсэгтэй.
Мөн тус хотхон нь хотын төв хэсэгт ойр байршилтай тул хими цэвэрлэгээ, хүүхдийн сургууль цэцэрлэг, хоолны газруудтай ойр байршдаг ч хотын гол зугаа цэнгээний гудамж, талбайгаас зайтай байрладаг тул бусад таунхаусны хорооллуудаас ялгардаг.
Elpis -Австрали
Мельбурн хотоос 21 км-ийн зайд байрлах Elpis хотхон нь баруун бүсийн хамгийн сүүлийн үеийн мастер төлөвлөгөөн дор төлөвлөсөн бүтээн байгуулалт юм. Тус хотхон нь нийт 300,000 метр квадрат талбай нэмэх нь 219,000 метр квадрат бүхий паркийг хамран байрших single болон double хауснууд байх юм.
Тус хотхон нь бусад хотхонуудын адил сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага, томоохон худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойр байршдаг.
“CASA DA VINCI” ХАУСНЫ ХОТХОН
“CASA DA VINCI” хаусны хотхон нь ХУД – ын 4-р хороо, Арцатын аманд нийт 23,3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house болон house хэлбэрийн 4 давхар цөөн айлын өндөр зэрэглэлийн орон сууцнаас бүрдэх 370 айлын хотхон юм. Уг төсөл нь хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгдсөн.
Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.