Европийн сэргэн мандалтын үеийг Итали улсаас үүсэлтэй гэж ихэнх түүхчид үздэг. Энэ үед урлаг, уран зураг ихэд хөгжсөн төдийгүй орчин үеийн шинжлэх ухааны хувьсгалын суурь тавигдсан гэж үзэх нь бий. Энэ цаг үеийн дэлхийн суутнуудын нэг Леонардо Да Винчи бол Италийн Винчи тосгонд төрж өссөн бөгөөд түүний хурц ухаан, суу билэгийн нууц энэхүү тосгонтой салшгүй холбоотой юм.
Архитектурын өлгий нутаг Итали улсын VINCI тосгоны барилга байгууламжийн өвөрмөц өнгө төрхийг шингээн хүн ба амьд байгалийн холбоог хангасан төлөвлөлт нь CASA DA VINCI хотхоны түлхүүр концепци юм. Нар, ус, агаар, ургамал бүхий амьд байгаль хүний эрүүл мэнд, тархины хөгжилд ихээхэн тустайг судлаачид тогтоосон төдийгүй хурц ухаант суутнуудын өсч торнисон орчноор үүнийг баталж болно. Тиймээс, хотхон маань хүний амьдралын анхдагч орчин болсон Гэр бүлийг аз жаргалтай эрүүл энх байлгах, чанартай амьдралын эхлэл нь байх, ирээдүйн эрүүл, хурц оюун ухаант иргэний өсч, төлөвших хамгийн сайн орчин нь байхыг зорилгоо болгон энэхүү хотхоныг цогцлоон бүтээж байгаа юм.