ХУВИЙН ОРОН ЗАЙ ЯАГААД ЧУХАЛ ВЭ? | Casa DaVinci
01 / 01
Villa project

Блог

ХУВИЙН ОРОН ЗАЙ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

by admin
1 сар , 8
ХУВИЙН ОРОН ЗАЙ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Өдөр бүр нэгэн хэвийн өнгөрөх бидний амьдралд гадаад орчны нөлөөлөл харьцангуй их. Ажлын орчин, замын түгжрэл, машины сигналын дуу, гудамжаар алхах хүмүүсийн яриа, барилга байгууламжийн чимээ, хөршийн чанга тавих дуу,  хөгжим гээд бидний бие мах бодид шууд бусаар нөлөөлөх асар олон зүйл бий. Эдгээр нь таны бие мах бодид аажим аажмаар тавгүй байдал бий болгож стресс, бухимдлыг үүсгэх үндэс болдог.

Тиймээс хүнд ганцаараа байх, байгальд нам гүм газар амрах гэх мэт хувийн орон зайгаа мэдрэхийг хүсэх үеүүд гэнэт бий болдог. Хэдийгээр тэр бүр нийгмийн харилцаанд орохгүй байх боломжгүй ч өөрийнхөө хувийн орон зайг илүүд үзэх нь чухал.

Хувийн орон зай гэж юу вэ?

ХУВИЙН ОРОН ЗАЙ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

АНУ – ын антропологич Эдвард Холл, 1960-аад онд хийсэн судалгааны үр дүн өнөөг хүртэл хэрэглэгдсээр байдаг ба энэхүү судалгаанд бид 4 өөр төрлийн хэмжээ бүхий хөөсөөр бүрхэгдсэн байгаа гэж үздэг байна.

  • “Дотоод орон зай” гэж нэрлэгдэх хамгийн жижиг бүс нь бидний биеэс 45.72 см зайг хамрах бөгөөд энэ бүсэд зөвхөн гэр бүл, тэжээвэр амьтан, хамгийн ойр дотны найзууд багтаж болох юм.
  • Дараагийнх нь 45.72 см-ээс 121,92 зайтай байгаа “Хувийн зай” хэмээх бүс юм. Энэ бүсэд найз нөхөд, танилууд багтахаас гадна албан бус харилцан яриа үүсгэж байгаа нэгэн багтах боломжтой ч танихгүй хүмүүс нэвтрэхийг хатуу хориглодог бүс юм.
  • Биднээс 121,92-365,76 см-ийн зайтай орших хэсгийг “Нийгмийн орон зай” гэж нэрлэх ба шинэ хүмүүстэй танилцаж, танихгүй хүмүүстэй харилцах боломжтой орон зай юм.
  • Үүнээс цаашихыг “Нийтийн орон” зай гэх бөгөөд бүх хүнд нээлттэй орон зай юм.

Энэхүү гаргасан судалгаа нь америкчуудын дунд явуулсан судалгаа юм. Калифорнийн Технологийн Институтийн сэтгэл, мэдрэл судлалын профессор Ральф Адолф “Амьдрах орон зай нь соёл, нөхцөл байдлаас шалтгаалан харилцан адилгүй байдаг бөгөөд хувь хүний ялгаатай үзэл байдалтай холбоотойгоор ч ялгаатай байдагт анхаарах нь чухал юм” хэмээжээ.


CASA DA VINCI ХАУСНЫ ХОТХОН

“CASA DA VINCI” хаусны хотхон нь ХУДын 4-р хороо, Арцатын аманд нийт 23,3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house болон house-аас бүрдэх 156 айлын хотхон юм. Уг төсөл нь хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгдсөн.

Та хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоосоор зочлон  татаж авна уу. Баярлалаа.

New Call-to-action

Post a comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

© Casa da Vinci 2018. All Rights Reserved.