Хувийн орон зайн эрх чөлөө | Casa DaVinci
01 / 01
Villa project

Блог

Хувийн орон зайн эрх чөлөө

by admin
5 сар , 14
Хувийн орон зайн эрх чөлөө

Аливаа улс орны хөгжлийн төвшинг илэрхийлэх нэг үзүүлэлт бол хот байгуулалт түүнийг дагаад барилга байгууламжийн хөгжил байдаг. Хотжилт хүний амьдралд олон давуу талуудыг авчрахаас гадна давуу талуудын сүүдэр болох сул талуудыг ч агуулж байдаг. Хүн ам шигүү суурьшлаас хотын дотор хөдөлгөөн ихсэж, замын хөдөлгөөн нэмэгдэхийн хирээр стресс бухимдал үүсч үүнээс улбаатайгаар хүн амын дунд суурь өвчнүүд үүсэх эрсдэлүүд нэмэгдэж байна. Хүн амын шигүү суурьшлаас болж халдварт өвчний тархалт түргэсэж элдэв нян бактери, вирусүүд ч сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамраад байгаа юм.

Иймд дэлхий нийтээр энэ байдлаас гарах ухаалаг шийдэл юу байж болох, цаашид хэрхэн аюулт өвчний тархалтыг бууруулах талаар дэлхийн эрдэмтэд судлаачид тархи оюунаа дайчлан ажиллаж байна.

Хэдийгээр Ковид 19 гэх аймшигт вирусийн талаар судалгаа шинжилгээнүүд дэлхий нийтээр хийгдэж байгаа ч өвчний тархалтыг барьж чадахгүй байгаа билээ.

Дэлхий нийтээр вакцин гаргах нь шийдэл мэт боловч цаашид өөр төрлийн янз бүрийн вирусүүд гарахыг үгүйсгэхгүй.  Учир нь технологи хөгжихийн хирээр болон бидний эдэлж хэрэглэж буй зүйлс, янз бүрийн хүнс, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа байдал, нөөцүүдийг зөв зохистой ашиглах гэх мэтээс хамаарч ирээдүйд янз бүрийн судлагдах, судлагдахгүй вирусүүд гарахыг үгүйсгэх аргагүй юм.

Хувийн орон зай

Дээрх бодит байдлаас үүдэн ХУВИЙН ОРОН ЗАЙ болон аюулгүй, эрсдэлгүй орчинд гэр бүлээрээ амьдрах хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болж байгаа юм.

Хувийн орон зайн эрх чөлөөг эдлэх хамгийн боломжит шийдэл бол гэр бүлээрээ бага зэрэг тусгаарлагдан амьдрах боломжоор хангах хаус хотхон юм.

Учир нь: нийтийн орон сууцанд амьдрах нь доорх хэдэн байдлаар эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

  1.  Гэрээсээ гараад шууд гадаа гардаггүй лифт болон цахилгаан шатаар гадагш гарах тохиолдолд хүний гар хүрсэн зүйлээс барих гар хүрэх
  2.  Орц болон лифтэнд гэр бүлээсээ бусад хүмүүстэй зэрэг зорчих
  3.  Хэрэв амьдарч буй орон сууцанд тань  ногоон байгууламж, хүүхэд тоглох аюулгүй бүс төлөвлөгдөөгүй тохиолдолд хүүхдийн тоглох орчинд эрсдэл өндөр. Дундын тоглоомын талбай болон бусад орчнууд дундынх байх тусам эрсдэл өндөр.

Хаус хотхон

huviin oron zai casa-3

Хаус хотхонд амьдарснаар дээрх эрсдлүүд харьцангуй буурч өөрийн эзэмшлийн тусдаа орон зайд санаа зовох зүйл багатайгаар амар тайван амьдрах боломжтой.

Уулын аманд эсвэл байгалийн үзэсгэлэнт газар хувийн хаус барьж амьдрах нь сүүлийн хэдэн жилд чиг хандлага болоод байсан ч эдгээр нь дэд бүтцийн шийдлээс үүдэх зардлын өсөлт, улмаар хотоос хол байх нь нийгмийн дэд бүтцээс алслагдмал болох зэрэг нь хувийн хауснуудын хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж, үнэ цэнийг бууруулж байгаа юм.

Эдгээрийг цогцоор шийдсэн хаус хотхон тэр дундаа вилла хотхон сүүлийн жилүүдэд эрэлт ихтэй байна.

Хаус хотхоны давуу талууд:

  1.  Дэд бүтцийг төвийн дэд бүтэцтэй холбосоноор нэгж өрхийн ашиглалтын зардлыг бууруулна. ( ус, дулаан, цахилгаан гэх мэтийг төвийн шугаманд холбосон )
  2.  Нийгмийн дэд бүтцэд ойр. Сургууль цэцэрлэг, супермаркет бусад хэрэгцээт үйлчилгээнд ойр төлөвлөлттэй.
  3.  Хаусныхаа гадна талд хувийн эдлэн газартай төлөвлөлт нь гэр бүлээрээ аюулгүй орчинд аж төрөх, зөвхөн гэр бүлийн гишүүдээрээ амьдрах боломжийг олгохоос гадна хүүхэд чөлөөтэй тоглох, байгальтай ойр эрүүл орчинд өсөх
  4. Гэрээсээ шууд гадаа гарах нь агаар солилцоо, хараа тэлэх, стрэсс тайлах зэрэг үндсэн ач холбогдлуудаас гадна гэр бүлийн гишүүдийн ойр байх хүүхэдтэйгээ хамт тоглох цагаа зөв өнгөрөөх зэрэг нийгмийн олон талын ач холбогдолтой.
  5.  Сүүлийн үеийн хаус хотхонуудад байгалийн нөөцүүдийг хэмнэлттэй ашиглах тоног төхөөрөмжүүд болон төлөвлөлтүүдийг хийснээр ирээдүйд үнэ цэнээ барих ногоон ирээдүйг бүтээх, урт хугацаанд хэрэглэгчийн ашиглалтын зардлыг бууруулсан маш зөв шийдэл болж байгаа юм. Жишээ нь усны хэмнэлттэй шүршүүр, холигч, 00 ийг сүүлийн үеийн хэмнэлттэй тоног төхөөрөмжөөр шийдэх, дулаан алдалтыг бууруулснаар агаарт дэгдэх хүлэмжийн хийг бууруулах, дотор агаарын чанарыг сайжруулснаар хүн эрүүл амьдрах боломжийг олгох, аливаа өвчин вируст автахгүй байх эрсдлийг бууруулах гэх мэт.

Хэрэв таны өмнө ая тухтай амьдрах байр орон сууц худалдан авах сонголт ирсэн бол та урт хугацаанд шаргуу ажиллаж хуримтлуулсан мөнгөө зөв зүйлд зарцуулах тэр дундаа урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй байх хөрөнгө оруулалт бол хаус хотхоны сонголт болно.

Post a comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

© Casa da Vinci 2018. All Rights Reserved.