Найз нөхөд, ах дүү саднаараа хөрш амьдрах боломжоор хангасан төлөвлөлт бүхий TWIN house нь 2 давхар бөгөөд үүдний өрөөнөөсөө 2 машины багтаамжтай гарааш руугаа хаалгатай.
1-р давхарт хооллох хэсэг, гал тогоо, зочны хэсэг, зочны ариун цэврийн өрөөг төлөвлөсөн бөгөөд хооллох хэсэг болон зочны хэсгээс гадна террас руугаа шууд гарах боломжтой.
2-р давхарт гэр бүлийн гишүүдийн унтлагын өрөө, ариун цэврийн өрөөнүүдийг төлөвлөснөөр гэр бүлийн гишүүдийн тав тух, аюулгүй байдал, хувийн орон зайг чухалчилсан төлөвлөлт болж байгаа юм. Мөн байршлын хувьд хамгийн цэвэр агаартай, хиймэл нуурын орчимд харагдах байдал маш гоё байгаагаараа давуу талтай.