"CASA DA VINCI" ХОТХОНД НЭВТРҮҮЛЖ БУЙ ГЭРИЙН АВТОМАТЖУУЛАЛТЫН СИСТЕМ CONTROL4 -Г ТАНИЛЦУУЛЖ БАЙНА | Casa DaVinci
CasaDaVinci
01 / 01
Villa project

Блог

“CASA DA VINCI” ХОТХОНД НЭВТРҮҮЛЖ БУЙ ГЭРИЙН АВТОМАТЖУУЛАЛТЫН СИСТЕМ CONTROL4 -Г ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

by admin
Jan , 8
“CASA DA VINCI” ХОТХОНД НЭВТРҮҮЛЖ БУЙ ГЭРИЙН АВТОМАТЖУУЛАЛТЫН СИСТЕМ CONTROL4 -Г ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Гэр доторх бүхий л цахилгаан хэрэгсэл, ухаалаг төхөөрөмжүүдийн ажиллагааг нэгтгэж гэрээ нэг дороос бүрэн удирдах боломжтой гэвэл та итгэх үү?

“Casa Da Vinci” хотхонд суурилуулахаар төлөвлөж буй гэрийн автоматжуулалтын системийн дэлхийд тэргүүлэгч шийдэл Control4  нь таны өдөр тутмын хэрэглэгддэг гэрэлтүүлэг, энтертэйнмэнт, тав тух, аюулгүй байдалд чиглэсэн бүхий л төхөөрөмж, цахилгаан хэрэгслүүдийг төсөөллөөс давсан бүхий л боломжит байдлаар гайхамшигтайгаар удирдана.

When/ Then тохиргоо

Та урьд өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй автоматжуулалтын санаануудыг бий болгож болно. Учир нь та өөрийн хүссэнээр цаг агаар, нөхцөл байдалд тохируулан гэрийнхээ автоматжуулалтыг тохируулах боломжтой. Жишээ нь нар мандахад гэрэл унтрах, гэр бүлийн гишүүн бүрийн таалалд нийцэх ая эгшиглэх гэх мэт.

Алсын удирдлага

Та дэлхийн хаана ч байсан гэрээ хянаж, хүссэн ухаалаг хэрэгслээрээ удирдах боломжтой. Камерын хяналт, гражийн хаалгыг хаах, нээх, гэрлийн унтрааж, асаах гэх мэт.

давуу талтай бөгөөд Control4 автоматжуулалтын үндсэн 4 функцыг танилцуулж байна.

Ухаалаг амьдралын хэв маягт тавтай морил. Энэ бол орчин үеийн “ЭНГИЙН ХЭРЭГЛЭЭ”

Дуу дүрс

Control4 дуу дүрс

Та өөрийнхөө дуу хоолойгоор гэрээ бүхэлд нь удирдаж, өндөр нягтаршилтай бодит мэт дуу дүрсний гайхамшгийг мэдрэх боломжтой. Гэртээ ормогцоо өрөөнүүдийн гэрлийг асааж, хөшгөө хаан, шарах шүүгээгээ ажлуулах гэх мэт ажлуудыг өөрийн дуу хоолойгоороо удирдан урьдчилан тохируулсан горимуудыг ажлуулна гээд олон боломжийг Control4 – дуу, дүрсний хослол танд олгоно.

Тав тух

Control4 тав тух

Тав тухтай амьдрах нөхцөлийг тань бүрдүүлэхэд Control4 тусална. Нэгэн зэрэг олон зүйлд санаагаа зовоож, гэрийн ажилдаа түүртэх шаардлагагүй. Та гар доорх ухаалаг төхөөрөмж, товчлуур болон алсын зайнаас ч гэрийнхээ температуурыг тохируулах мөн гэрт тогтмол хийгддэг үйлдлүүдээ /оройны 18:00 цагт гэрийн температур аажмаар нэмэгдэж хөшиг хаагдаж, зочны өрөөний гэрэл асах гэх мэт/ цагийн хуваарьт оруулан тохируулах боломжтой байдаг.

Гэрэлтүүлэг

Control4 гэрэлтүүлэг

Гэрлийг удирдан, тодорхой цагийн хуваарийн дагуу унтрааж, асаах боломжтой бөгөөд энэ нь эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно. Оройн унтлагын цаг болмогц өрөөний бүх гэрлүүд унтарсан эсэхийг шалгах нь зарим өдрүүдэд төвөгтэй санагдаж байгаа бол тодорхой цаг зааснаар өрөөний бүх гэрлүүд нэг цагт унтардаг байхаар тохируулах боломжтой.

ХОЛБООТОЙCasa Da Vinci хаусны хотхон захиалга авч эхэлээ

Хамгаалалтын систем

Control4 хамгаалалтын систем

Гэрээсээ хол байхад тань гарсан гэнэтийн халдлага, гадны биет нэвтрэх асуудал үүсэхэд хамгийн түрүүнд танд мэдэгдэх хамгаалалтын систем. Ямар үед анхааруулах дохио илгээхийг та тохируулна. Мөн гэрт ирсэн зочинтойгоо та аль ч өрөөндөө байсан ухаалаг төхөөрөмж ашиглан домофон систем ашиглан холбогдож, хаалганы ухаалаг цоожыг нээх/түгжих боломжтой.


“CASA DA VINCI” ХАУСНЫ ХОТХОН

“CASA DA VINCI” хаусны хотхон нь ХУДын 4-р хороо, Арцатын аманд нийт 23,3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house болон house-аас бүрдэх 156 айлын хотхон юм. Уг төсөл нь хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгдсөн.

Та хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоосоор зочлон  татаж авна уу. Баярлалаа.

New Call-to-action

Post a comment

Your email address will not be published. Required fields are marked *

© Casa da Vinci 2018. All Rights Reserved.