"ELEGANT FUSION" ИНТЕРЬЕР ДИЗАЙН | Casa DaVinci
CasaDaVinci
01 / 01
Villa project

Блог

“ELEGANT FUSION” ИНТЕРЬЕР ДИЗАЙН

by admin
Jan , 8
“ELEGANT FUSION” ИНТЕРЬЕР ДИЗАЙН

Өөрийн амьдарч буй орон сууц, ажиллаж буй орчноо хэрхэн тохижуулах нь бүх л цаг үед хүн бүрийн анхаарлыг татсан асуудал байсаар ирсэн. Тиймдээ ч интерьерийн олон урсгалыг бий болгож хүмүүст орчноо тохижуулахад нь илүү дөхөм болсоор байна.

Энэ удаад бид интерьерийн нэгэн өөр урсгалыг танилцуулж байгаа нь “ELEGANT FUSION” интерьрийн төрөл юм.

“Fusion” интерьер дизайн нь хүн өөрийн хувийн, өвөрмөц шинж чанарыг тусгаж дахин давтагдашгүй байдлаар тохижуулдаг интерьерийн төрөл юм. Өөрөөр хэлбэл нэгэн хэвийн интерьерийн төрлүүд танд уйтгартай санагдаж байгаа бол интерьерийн төрлүүдийг /модерн, контемпорари, арт деко, классик/ хүссэнээрээ холино гэсэн үг.

Elegant fusion interior design

“Elegant fusion” интерьер дизайн нь сонгодог хэв маяг давамгайлсан fusion интерьерийн нэг хэлбэр юм. Гоёмсог, тохь тухтай, тансаг, дээд зэрэглэлийн байдлыг илэрхийлэх энэхүү интерьерээр гэрээ тохижуулснаар хувийн сонирхол, хүсэл, амьдралын хэв маягаа тусгаж дотоод хүнээ төгс илэрхийлэх боломжтой.

Elegant fusion interior design

“Elegant fusion” интерьер дизайн нь зоригтой, шинэлэг гоёл чимэглэлийн зүйлсийг интерьертээ чимэг болгож оруулдаг ба өвөрмөц онцгой, сонгодог, тансаг мэдрэмж  төрүүлэх зорилготой.

ХОЛБООТОЙ: 2019 оны интерьерийн чиг хандлага

Elegant fusion interior design

“Elegant fusion” интерьер дизайны шийдлийг интерьертээ тусгаснаар дээд зэрэглэлийн сонгодог хэв маягийг орчин үеийн, комтенпорари болоод бусад хэв маягтай хослуулах боломжтой юм.

Elegant fusion interior design

Интерьер дизайны өөрийн санаануудыг бодитоор бий болгож, туршилт хийснээр янз бүрийн материал, гоёл чимэглэлийн загваруудын талаар илүү ихийг мэдэж, хямд үнэтэй шийдлүүдийг хайж, гайхалтай дизайныг бүтээх боломжтой.

Elegant fusion interior design

Post a comment

Your email address will not be published. Required fields are marked *

© Casa da Vinci 2018. All Rights Reserved.